Хүүхдийн хөгжимт саатуулагч болон шүдний маажуур:
- Хөгжимт машины түлхүүрийн оосортой саатуулагч тоглоом нь хөнгөн бөгөөд хүүхдийн бяцхан гарт барьж, атгахад хялбар. Хүүхдийн хэрэгцээг хангах гурван тод өнгийн, өөр өөр үйлдэлтэй түлхүүр (эргэдэг түлхүүр, шүдний маажууртай түлхүүр, саатуулагч түлхүүр) бүхий хөөрхөн машины загвартай. Машин дээрх гурван хөгжмийн товчлуур нь олон төрлийн дуу чимээ, аялгуу болон машины бодит дуугаралтуудыг гаргана. Хүүхэд судалж мэдрэхэд зориулагдсан олон төрлийн барзгар гадаргуу, тод өнгө болон хараа, сонсголын хөгжлийг идэвхжүүлэх тааламжтай тас, няс хийх чимээтэй.
Маш хөгжилтэй:
- Хүүхдүүд энэхүү төсөөлөн бодох чадвар хөгжүүлэх хөгжилтэй машины түлхүүрэн тоглоомоор уйдахгүй тоглох болно. Хөгжилтэй хөгжимт түлхүүр тоглоом нь гэрэл анивчихын зэрэгцээ 7 төрлийн машины дуу чимээ гаргаж, 5 өөр дууг эгшиглүүлнэ. Дууны түвшнийг тохируулах боломжтой.
Авч явахад хялбар:
- Гадуур авч явахад хамгийн төгс тоглоом. Машины түлхүүрийн оосроос нь бариад энэхүү тоглоомон түлхүүрийн багцыг аялалдаа хамт авч яваарай.
Хүүхдэд өгөх шилдэг бэлэг:
- Дөнгөж төрсөн нярай болон нялх хүү, охин аль алинд нь өгөх хамгийн төгс бэлэг. Төрсөн өдрийн бэлэг, Зул сарын бэлэг эсвэл бага насны хүүхдүүдэд зориулсан Шинэ жилийн бэлэг болгон өгөхөд нэн тохиромжтой.