Зөвхөн хүүхдийн саатуулагч, эсвэл зөвхөн нярай хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүн биш. Nuna LEAF grow нь урт удаан хугацаанд ашиглах боломжтой амралтын сандал бөгөөд бүх насныханд зориулагдсан суудал юм.
Нярай хүүхдээс эхлээд хөлд орж буй балчир үе, цаашлаад том хүүхэд хүртэлх нас, өсөлтийн бүхий л үе шатанд дасан зохицох тул хүүхэд тань хурдан томорч багадахгүй бөгөөд гэрийн тань интерьерт төгс зохицох гоёмсог загвартай.
Сэвшээ салхинд чөлөөтэй хийсэх навчнаас сэдэвлэн бүтээсэн LEAF grow саатуулагч суудал нь ямар нэгэн мотор шаардахгүйгээр өвөрмөц, зөөлөн ганхдаг онцлогтой. Ингэснээр хүүхэд тань байгалийн мэт тайвшруулах хэмнэлд амарч, эсвэл хөгжилтэй тоглоомнуудтайгаа саатах зуур, та цайгаа хөрөхөөс өмнө өөртөө бага ч болов цаг гаргаж, тайван амрах боломжтой болно.
Танд заавал байх ёстой энэхүү суудлын тусламжтайгаар өөрийн хүртэх ёстой тэрхүү үнэт мөчүүдээ амталж, аз жаргалыг мэдрээрэй.
Хэрэглээ
- Нярай хүүхдээс эхлээд балчир нас, цаашлаад 60 кг хүртэлх жинтэй том хүүхэд хүртэл хамтдаа өснө
- Тааламжтай мэдрэмж төрүүлэх моторгүй ганхалт
- Нэг түлхэлтээр 2 минут хүртэл хугацаанд өөрөө ганхна
- Батерей, цахилгааны утас, дүнгэнэх дуу болон чимээ шуугиан байхгүй
- 3 цэгийн аюулгүйн бүс нь хүүхдэд аюулгүй, тухтай орон зайг бүрдүүлэхийн зэрэгцээ танд эрх чөлөө, уян хатан байдлыг олгоно
- Хадгалах болон зөөвөрлөхөд тохиромжтой байдлаар суудал нь сууриасаа салдаг
- Угсрахад хялбар
Аюулгүй байдал
- Хооллох болон тоглох үед хөдөлгөөнийг нь түгжих зориулалттай хад мэт бат бөх суурьтай
Тав тух
- Органик хөвөн даавуун (jersey knit) нэмэлт зөөлөвч нь нярайг дэмжиж өгөх бөгөөд том хүүхдийн суудал руу шилжих үед авч болно
- Эргономик хэлбэрийн гурван төрлийн налуулах байрлал нь тухайн насанд тохирсон зөв өнцгийг бий болгоно
- Халуун өдөр агаар сайн нэвтрүүлэх, сэрүүхэн ганхуулах зориулалттай торон артай
Дээд зэрэглэлийн нарийн хэсгүүд
- Орчин үеийн өнгө төрхийг илтгэх муруй суурь
- Гөлгөр загвар, дэгжин өнгөний хослол нь ямар ч амьдрах орчинд төгс зохицно
- Салгаж авч болдог тоглоомын өлгүүр нь хүүхдийг саатуулах найрсаг дүрстэй бөгөөд тоглоомуудыг нь салгаж аваад гаржигнах тоглоом (rattle) болгон давхар ашиглах боломжтой
Шагнал болон гэрчилгээнүүд
- "Red Dot" бүтээгдэхүүний дизайны шагналт
- GOTS гэрчилгээ нь органик эслэгээр хийсэн нэхмэл эдлэлийн дэлхийн тэргүүлэгч боловсруулалтын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн болохыг батална
- GREENGUARD Gold гэрчилгээ нь химийн бодис болон дэгдэмхий органик нэгдлийн ялгарлын хатуу стандартыг хангаж, нарийн шалгагдан баталгаажсан болохыг илтгэнэ
Бүтээгдэхүүний үзүүлэлт
Санал болгох хэрэглээ:
- Үе шат 1 (Аюулгүйн бүстэй): Төрсөн цагаас эхлэн хүүхэд өөрөө эгц сууж эсвэл дэмжлэггүйгээр гарч чаддаг болох хүртэл - 9 кг хүртэл
- Үе шат 2 (Аюулгүйн бүсгүй): Хүүхэд алхаж чаддаг болсон үед сандал болгон ашиглах зориулалттай - 60 кг хүртэл
Европын стандартад нийцсэн байдал: EN 12790:2009 Үйлдвэрийн гэрчилгээ: ISO 14001, ISO 9001, OHSAS 18001
- Жин: 6.9 кг
- ХЭМЖЭЭС: Урт 67-76 x Өргөн 71 x Өндөр 47-64 см